Мартагдашгүй намар... Монгол хүн бүхэнд энэ үгийг сонсоод үзээд үзээд уйддаггүй киноны дүрүүд тодордог. Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, залуу гэрэл зурагчдын "Тусгал" нэгдэл, Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргын тамгын газар, "Хишлэг" ХХК хамтран "Мартагдашгүй намар" фото өдөрлөг зохион байгуулсан нь оролцсон хүн бүхэнд мартагдашгүй намрын дурсамж үлдээж, залуус киноны дүрийг бүтээж байгаа мэт гэгээн бодол төрүүлсэн юм.
Атарчдын анхны өлгий нутаг гэгддэг 3000 шахам хүн амтай Угтаалцайдам сумын хойморт Сонинхайрхан сүндэрлэнэ. Нутгийнхан энэ хайрханаа жил бүр тахьдаг уламжлалтай. Мөн Хүүлээ хааны уулаар өртөөлөн "Нүдэн булаг"-аас умдаалаад, Дэл хайрханы бэлээр Дэл чулууны сонин содон бүхнийг биширч, Номгон хайрханы түүх домгийг сонсож, дуран бүхэндээ дурайтал буулгасан дурсамжтай аялал байлаа.
Гэрэл зурагчин залуус 60,70-аад оны донж маягаар хувцаслаж, атарчин залуусын хөлөглөж байсан цэнхэр ЗИЛ "ГУЧ МАШИН"-ны тэвшин дээрээ суугаад дуулж хуурдан, Манай ардын гэрэл зурагчид даян дэлхийн гэрэл зурагчдад үлгэр болоод таван тивийг бүрхэх болтугай. УРА УРА УРА гэсэн уриатайгаар "Тэмцэл", "Хөдөлмөр", "Найрамдал", "Улаан од", "Атар", "Октябрь" "Угтаал", "Саруул зам" нөхөрлөлийн ажилчид болж, уриа лоозонгоо барьсаар Бор хужиртын төмсний талбайд төмс хурааснаар аялалаа эхлэсэн юм.
Эерэг үйлс бүхнээрээ залуусдаа үлгэр дууриал болсон "Тусгал" нэгдлийн өөдрөг залуус салбар салбарын гэрэл зураг сонирхдог залуустайгаа хамт төмс ногоо хурааж, үйл явдал бүрийг өөр өөрийн өнцгөөр буулгаж, намрын ажил ид өрнүүлж байгаа олон хүмүүст урам зориг инээд хөөр бэлэглэсэн юм.
"Мартагдашгүй намар" фото өдөрлөг хуучнаар үр тарианы 2-р тасаг, "Хишлэг" ХХК-ийн Хар чулуутын бригадад үргэлжилэн халиурсан шаргал тариан түрүүн дунд олон залуус 150 орчим гэрэл зурагчид очиж, намрын өнгийг зурагласан юм. Атрын аяны өлгий нутагт түүхэндээ анх удаа ийм олон гэрэл зурагчид нэг дор цугларч байгаагаараа онцлогтой болохыг нутгийн хүмүүс онцолсон юм. "Илгээлтийн эзэн болж тэртээ 1960-аад оноор аялаад ирлээ. Уулсын бэл шаргал өнгөөр халиурч, урд зүгийг аживаас, уужим хөх тэнгэр газраас холдсон мэт цэлийж салхи сэрүүхэн үлээх болжээ... Угтаал Цайдам сумын нутагт байгалийн хишиг бүрдэж, ургацаа хураасан тариаланч түмний сэтгэл тэнүүн. Ай алтанхан намар цагаа..." хэмээх сэтгэлийн үгс эдгээр залуусынх байж,цахим ертөнцөөр тэдний бүтээлүүд цахиур хагалсан өдрүүдээр үргэлжилж байна.
1965 онд Монголын Хувьсгалт Залуучуудын эвлэлийн гишүүн залуус галын аюулаас тариан түрүүгээ аврах гэж байгаад амиа алдсан гунигт түүхийг мөнхөлсөн хөшөө дурсгал, аврага сайчуудын унаж байсан түүхтэй гал улаан тракторууд амуу тариагаар идээлж ундаалдаг хүн бүхний очиж үзэх ёстой газар санагдлаа.
Амуу тариагаа амьнаасаа илүүд үзсэн гавьяатай залуусын үйлсийг үргэлжлүүлж, одоо цагийн оюунлаг хөдөлмөрч залуус тариан талбайд ургац хураахтай зэрэгцэн уран бүтээлийн арвин их ургацаа хурааж, гэрэл зургийн дуран авианаа гэгээн агшнуудыг буулгасан аялал дараа жил үргэлжилнэ.
Ургац арвин Угтаалын намар баяртай.
Дараа жилийн "МАРТАГДАШГҮЙ НАМАР" даанч хол байна даа...
Б.Төгсжаргал