logo
“Хар хорин” хүнсний захад махны үнэ хамгийн хямд байна

“Хар хорин” хүнсний захад махны үнэ хамгийн хямд байна

2016/09/14
Энэ сарын эхний долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 5145 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 6370 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 5 төгрөг, үхрийн цул мах  35 төгрөгөөр буурсан байна.

Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6000 төгрөг, харин “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 7999 төгрөг байна. Хонины ястай махны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 75 төгрөгөөр өсч,  хонины цул махны үнэ 10 төгрөгөөр буурсан байлаа.

Мөн хонины мах “Хар хорин” хүнсний захад хамгийн хямд буюу 4900 төгрөгөөр, харин “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 6979 төгрөгөөр худалдаалж байна гэж Нийслэлийн Статистикийн газраас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш