logo
Төрийн банкийг санхүүгийн салбарын туршлагатай баг удирдана

Төрийн банкийг санхүүгийн салбарын туршлагатай баг удирдана

2016/09/16

Төрийн банкны хувьцаа эзэмшигчийн 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн тогтоолоор Төрийн банкны Төлөөлөн Удирдан Зөвлөлийн даргаар Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Нямаа, ТУЗ-ийн гишүүнээр Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга С.Наранцогт, Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга Б.Доржсэмбэд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Сайнзориг, Сангийн сайдын зөвлөх П.Пүрэвжав, ТУЗ-ийн хараат бус гишүүнээр М.Батжаргал, А.Ганзориг нар томилогдон ажиллаж байна. 

Мөн Төрийн банкны ТУЗ-ийн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн тогтоолоор Төрийн банкны Ерөнхий захирлаар Д.Баярсайхан, Гүйцэтгэх захирлаар Б.Цэндсүрэн нарыг томилсон байна.  Ийнхүү 2.7 сая харилцагч, 540 гаруй салбар нэгж, 3,800 ажилтантай Монгол Улсын эдийн засаг болон банкны системд өөрийн хувь нэмрээ оруулсан ТОП-4 банкны нэг болох Төрийн банкийг санхүүгийн салбарын мэргэшсэн, туршлагатай баг удирдахаар боллоо. 

Төрийн Банкны Гүйцэтгэх захирлаар ажилласан Б.Баттүвшин нь Эдийн засгийн өсөлт саарсан, санхүүгийнзах зээлийн таагүй нөхцөл байдалд зохистой харьцааны үзүүлэлт болох нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн эзлэх хувийг арилжааны банкнуудын  дундаж 8,6 хувь байдгаас 2,43 хувьд барьж, Өөрийн хөрөнгө болон эрсдлээр жигнэсэн активын харьцаа 12,95 хувь, Нэг зээлдэгч түүний холбогдох этгээдэд олгосон зээл, батлан даалт, аккредитивын нийлбэр 14,81 хувь, Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлт 30,74 хувь буюу сайн үзүүлэлттэй буюу нэмэх балансийг хүлээлгэн өгсөн байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш