logo
Хүүхдийн мөнгийг бэлнээр олгоно

Хүүхдийн мөнгийг бэлнээр олгоно

2016/09/20

Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлөөс үүдэн хүүхдийн мөнгө олголтод тодорхой зохицуулалт хийхээр болжээ. Тухайлбал, улсын хэмжээнд нэг сая 21 мянган хүүхэд сар бүр 20 мянган төгрөг авдаг байна. Тэгвэл эхний ээлжид нийт хүүхдийн 60 хувьд нь мөнгийг нь бэлнээр олгохоор болжээ. Өөрөөр хэлбэл, өрхийн бүртгэлийн нэгдсэн сангийн судалгааны 1-10 дугаар бүлэгт орсон өрхийн хүүхдэд мөнгийг нь бэлнээр олгох юм. Тухайлбал, дундаж болон дунджаас доогуур өрхийн хүүхдэд мөнгийг нь бэлнээр олгохоор зохицуулжээ.

Харин бусад өрхийн хүүхдэд бичилт хийх замаар эргэн нөхөж олгоно гэдгийг албаныхан мэдээлжээ. Ийм байдлаар 2019 он хүртэл хүүхдийн мөнгөний зохицуулалт хийнэ гэлээ.

Харин өнгөрөгч зургадугаар сараас хойш олгоогүй хүүхдийн мөнгийг энэ сарын сүүлчээр олгохоор болжээ. Өөрөөр хэлбэл, 7,8,9 сарын хүүхдийн мөнгө энэ сарын сүүлчээр хамт орох юм байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш