БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, До бүро минжү намын дэд дарга Ким Ён Жүгийн урилгаар УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Солонгосын парламентын бүлгийн дэд дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, Б.Ундармаа, М.Билэгт, Н.Оюундарь, Г.Мөнхцэцэг нар энэ сарын 18-22-ны өдрүүдэд тус улсад айлчилж байна.
УИХ-ын эмэгтэй гишүүд БНСУ-ын Үндэсний Ассамблейн эмэгтэй гишүүдтэй уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр талууд хоёр улсын улс төр, нийгэм, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд парламентын эмэгтэй гишүүдийн оролцоо болон цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар ярилцаж, санал солилцлоо.