Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 244 дүгээр тогтоолоор Санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх тухай журам”-ыг хүчингүй болгож, “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх, хяналт тавих журам”-ыг шинэчлэн баталсан.
Дээрх шинэчлэн батлагдсан журмыг 2016 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтсон тул цаашид хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах хувьцаат компаниуд уг журмыг мөрдөж ажиллахыг анхаарна уу.
2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 244 дүгээр тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх, хяналт тавих журам”-тай Энд дарж танилцана уу.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ