logo
Монгол Улсын Ерөнхийлөгч АНУ-ын Филадельфи хотод зочлов

Монгол Улсын Ерөнхийлөгч АНУ-ын Филадельфи хотод зочлов

2016/09/26

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч  Цахиагийн Элбэгдорж есдүгээр сарын 23-ны баасан гарагт Филадельфи хотод зочлон АНУ-ын Пенсилвани муж, Филадельфи хотын удирдлагуудтай уулзлаа. Ерөнхийлөгчийг Филадельфи хотын захиргааны байранд хүрэлцэн ирэхэд Пенсилвани мужийн Амбан захирагч Том Вулф, Филадельфи хотын дарга Жеймс Кенни болон албаны бусад хүмүүс албан ёсоор угтан авлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл, албаны хүмүүс болон хэвлэл мэдээллийн төлөөлөл дагалдан ирэв.

Хүлээн авах ёслолын үеэр Филадельфи хотын дарга Жеймс Кенни хэлсэн үгэндээ “Бүс нутагтаа төдийгүй тив дэлхийд ардчиллын тод үлгэр жишээ болон хөгжиж буй Монгол Улсын төрийн тэргүүн манай хотод хүрэлцэн ирснийг бид талархан хүлээн авч байна. АНУ-ын тусгаар тогтнол, эрх чөлөөний эх нутаг гэгддэг Филадельфи хотноо Монголын ардчилсан хувьсгалын төлөөлөгчдийн нэг нь зочлон ирээд байгаа нь онцлох чухал үйл явдал болж байна. АНУ, Монгол Улс нийтлэг үнэт зүйлтэй, бидний хоорондын харилцаа тасралтгүй хөгжсөөр ирсэн. Одоо энэ харилцааг соёл урлаг, иргэд хоорондын салбарт өргөжин хөгжүүлэх шинэ хуудсыг Монгол Улсын Ерөнхийлөгч нээхээр ирээд байгаад бид баяртай байна. ” хэмээв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш