Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Экспорт импортын хяналтын хэлтсээс нийслэлийн хэмжээнд 4370 аж ахуйн нэгж, 45 иргэний импортоор оруулж ирсэн бараа бүтээгдэхүүнд шалгалт хийжээ. Шалгалтаар АНУ-ын “Buttermilk Ranch” нэрийн пиццаны амтлагч нь хадгалалтын хугацаа дууссан.
БНСУ-ын “Berrymix” нэрийн жимстэй тараг нь лабораторийн шинжилгээгээр хүнд металлын үлдэгдэл буюу хар тугалгын агууламж зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их байсан нь тогтоогдсон байна. Мөн ОХУ-ын “Фуросемид” нэрийн эм эмийн бүртгэлийн хүчинтэй хугацаа дууссан. Грек улсын “Septona” хуруу лент нь импортын лицензгүй, зөвшөөрөлгүй худалдаалагдаж байсныг илрүүлсэн байна. Түүнчлэн БНХАУ-ын “Вэй-эр” Биологийн идэвхит бүтээгдэхүүн чанарын шаардлага хангахгүй болохыг тогтоожээ. Тиймээс бараа бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас сэрэмжлүүлж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.