logo
Энэ намрын хамгийн том тэсрэлт ‘I cinema’ кино театр нээлтээ хийлээ

Энэ намрын хамгийн том тэсрэлт ‘I cinema’ кино театр нээлтээ хийлээ

2016/09/27
Дэлхийн томоохон их дэлгүүрүүдийн дээд давхаруудад хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх боломжтой кино театрууд байрладаг бөгөөд энэ жишгээр Монгол улсын ууган их дэлгүүрийн 5-н давхарт iCinema кино театр нээлтээ хийж байна. 

Манай кино театр нь таний ая тухыг бүрэн гүйцэд хангахуйц 279 хүний суудал бүхий 2 заалтай бөгөөд dolby atmos процессор бүхий 7.1 дуугаралттай.Мөн DCP проектороор 2K-ийн өндөр нягтаршилтайгаар 2D энгийн үзвэр үзүүлэхээс гадна дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Master image, Volfani гэсэн 2 төрлийн 3D үзвэрийн сонголттой.

iCinema Кино театрт нь Холливууд, Европ, Монголын уран бүтээлчдийн шилдэг бүтээлүүдийг дэлхийтэй нэгэн зэрэг цаг алдалгүй та бүхэндээ хүргэж байх болно.

 

Та Sweet bar-с хүйтэн ундаа, амтат халуун поп корн, сэтгэл сэргээм амтлаг кофе, төрөл бүрийн cake, зайдас, mini hotdogs-с гадна өөрийн сонирхолдоо нийцүүлсэн олон төрлийн багцуудаас сонголтоо хийж үйлчлүүлээрэй.

Icinema Кино театр нь 2016 оны намар дэлхийтэй нэгэн зэрэг Deepwater Horizon, Ouija 2, Jack Reacher 2 , Doctor Strange, Moana, Allied, Star war: Rogue one, Passengers, Assassin’s Creed, xXx: The return кинонуудыг хүргэх болно.

Нээлтэнд олон сонирхолтой хөтөлбөрүүд байгаа бөгөөд та бүхэн өөрсдийн мэдлэг, авхаалж самбаа, азаа үзэн iCinema кино театр 1 жил, 6-н сар үнэгүй кино үзэх эрх, болонMCS coca cola компанийн гарын бэлгийг урамшуулалд аваарай.

 

Мөннээлтийн арга хэмжээнд шинэ залуу дуучид оролцохоос гадна сонирхолтой тэмцээн уралдаан зохион байгуулагдаж азтан шалгаруулах юм.

Icinemaкино театрын нээлтийн анхны үзвэрнь Цагаан хадаг Монголын уран сайхныкино байх бөгөөд киноны нээлтийн арга хэмжээнд киноны ерөнхий продюсер, зохиолч Т.Номуунзул, Ерөнхий найруулагч Ж.Сэнгэдорж, Рио 2016 Олимпийн наадмын мөнгөн медальт, ДАШТ-ний хүрэлмедальт, Монгол улсын Гавъяат тамирчин Д.Сумъяа, гол дүрийн жүжигчинТ.Жинжмаа нар хүрэлцэн ирнэ. Нээлтэнд оролцсон залуус та бүхэн өөрсдийн хайрлаж хүндэлж явдаг уран бүтээлчид, тамирчинтайгаа дурсгалын зургаа татуулахын зэрэгцээ гарын үсгийг нь авах боломжтой юм.

 

Киноны үйл явдалаас та бүхэндээ цухас дурдахад гол дүр болох Даваа нь хөдөө төрж дардан биш амьдрал дунд өсөн торнисон нэгэн. Тэрээр санаандгүй байдлаар жүдо хэмээх их спорттой танилцаж сэтгэл татагдан улмаар уг спортоор хичээллэж эхэлнэ. Спортоор хичээллэх хугацаанд саад бэрхшээлийг даван туулж тэсвэр тэвчээртэйгээр хэрхэн амжилтанд хүрсэн тухай уг кинонд өгүүлнэ. Мөн гол дүр Даваагийн хайр сэтгэл, баяр гуниг бүхий л амьдралын нандин мөчүүдийг энэхүү киноноос үзэх боломжтой.

Сэтгэгдэлүүд

Дээш