logo
“Эрдэнэт”-ийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-д танилцуулна

“Эрдэнэт”-ийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-д танилцуулна

2016/10/12
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2016.10.11-ний өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Эрдэнэт”, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийг худалдах, худалдан авах үйл ажиллагааг шалгасан Ажлын хэсгийн дүгнэлтийг Засгийн газрын хуралдаанаар сонслоо.

Уг асуудлаар гаргасан өмнөх Засгийн газрын шийдвэр нь Үндсэн хууль болон бусад хууль тогтооомжийг зөрчсөн эсэх, тухайн үеийн Сангийн сайд, Гадаад хэргийн сайд, Аж үйлдвэрийн сайд нарын тушаал, “Эрдэнэт” үйлдвэрийн шинээр томилогдсон ТУЗ-ийн шийдвэрүүд нь холбогдох хууль зөрчсөн эсэхийг тогтоолгохоор хууль хяналтын байгууллагад хандахыг холбогдох сайд нарт даалгалаа. Дүгнэлтээ УИХ-д танилцуулахыг Ажлын хэсгийн ахлагч, Сангийн сайд Б.Чойжилсүрэнд Засгийн газрын тэмдэглэлээр үүрэг болголоо.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш