Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2016.10.11-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
- Боловсролын салбарт 2017 онд хэрэгжүүлэх Концессын төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг баталлаа.
- Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталлаа.
- Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Бүгд Найрамдах Куба Улсад хийсэн албан ёсны айлчлал болон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцсон дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болов.