logo

"Латиф" сангийн ТАВАН жилийн ойн хүндэтгэлийн тоглолт болно

2016/10/13

Монголын хошин урлагийн нэрт төлөөлөгч, жүжигчин, алиалагч Т.Латиф агсны нэрэмжит  “Латиф” сангийн ТАВАН жилийн ойн баярт зориулсан хүндэтгэлийн тоглолт энэ сарын 21-нд Улаанбаатар паласийн концертийн их танхимд болох гэж байна.
“Гайхамшиг” нэртэй уг тоглолтонд МУГЖ С.Бархас, Ж.Уранчимэг, Э.Бүрнээбаяр, Н.Оюунчимэг, МУСТА Ч.Батболд, П.Гантөгс, Л.Байзада, Т.Амина, Б.Энхбат, дуучин Б.Батбаяр, Э.Мөнхзул, “Гурван бүдүүн”, “Sync”, “S4”, “Dynamic” хамтлагууд болон Жанжин клубийн болон “Бадамлянхуа” төвийн хүүхдүүд оролцон ая дуугаа өргөх ажээ. 

 ...Аз жаргалаар бие биесээ тэтгээрэй 
Ариун сэтгэлд үнэнд хүрнэ итгээрэй ... энэ бол тоглолтын сүлд дуу “Гайхамшиг”-ийн дахилт. 
Харин сангийн тэргүүн Л.Байзада “Улс орон хямарчихлаа, хүний мөс чанар муудлаа гэхчилэн ярих болсон энэ цагт хүн хүнээрээ байх тухай бодоод нэг үзээрэй. Өнөөдөр хүн бүхэн эвсэг, хүнлэг байгаасай. Энэ тухай найз нөхөдтэйгээ нэг яриад үзээсэй. Монгол улс хүн ам цөөхүүлээ шүү дээ. Тэгэхээр авах гээхийн ухаанаар эргэж нэг хараад, хойч үеийнхэндээ үлгэрлэмээр байгаа юм. Мэдээж өнгөрсөн таван жилийн хугацаанд алдаж онох юм бишгүй гарлаа. Гэхдээ алдаагаа давтахгүй байна гэдэг амжилтын нэг үндэс гэж боддог. Тэгэхээр ирэх жилүүдэд илүү ихийг хийхээр төлөвлөж байна. Хүн бол гайхамшиг шүү дээ. Тиймдээ ч тоглолтоо бид “ГАЙХАМШИГ” хэмээн нэрийдсэн юм" хэмээн ярьж байна. 

Энд нэмж тэмдэглэхэд өнгөрсөн таван жилийн хугацаанд тус сангийнхан урлагийн салбарт өөрийн хувь нэмэр оруулах олон ажлыг санаачлан хэрэгжүүлсэн бөгөөд наран ургах нутаг Дорнодоос эхлээд Баян-Өлгий хүртэл 14 аймгийн бүх сумдад аялан тоглолт хийж,  авьяаслаг хүүхэд, залууст дэмжлэг үзүүлсэн. Харин Улаанбаатар хотод том жижиг арав гаруй тоглолтыг тавьсан. Өдгөө сангаар дамжин 60-70 залуус хүсэл мөрөөдлөө биелүүлжээ. Өөрөөр хэлбэл эдгээр залуус өдгөө урлагийн чиглэлээр ажиллаж байгаа бол зарим нь ажиллаж байгаа аж. 

"Латиф" сангийн хамт олон ТАВАН жилийн ойн баярын мэндийг хүргэе.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш