Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын агаарын бохирдлоо шийдсэн гол арга зам болох шингэрүүлсэн нефтийн хийн хэрэглээ манай улсад жилээс жилд өргөжиж байна. Иймээс "ЮниГаз” ХХК хэрэглэгчдийнхээ хүсэлтээр Дархан хотын хэрэглэгчиддээ улам ойртож энэ оны 10-р сарын 21-нд Бурхантай уулын урд байрлах "Петровис” ХХК-ийн шатахуун түгээх станцын хажууд Автомашин Хийгээр Цэнэглэх Станц(АХЦС)-ыг шинээр нээлээ.
Тус компанийн автомашин хийгээр цэнэглэх станцуудын дийлэнх нь Монгол улсын өнцөг булан бүрт шатахуун түгээх станцтай "Петровис” ХХК-ийн станцын дэргэд байрлаж хоёр компани нь хэрэглэгчдийнхээ хэрэгцээг төрөлжүүлэн ажилладаг нь нэг онцлог билээ.
"ЮниГаз” ХХК-ийн Дархан хот дахь хоёр дахь шатахуун түгээх станц болж буй уг станц нь тус хот байгуулагдсаны түүхт 55 жилийн ойг тохиолдууланнээлтийн үйл ажиллагаандаа хүрэлцэн ирсэн эхний 55 хэрэглэгчид 5 литр автогаз бэлэглэн, нээлтийн өдрийн 12-20 цагийн хооронд 20 хувийн хямдралтай үнээр хэрэглэгчиддээ үйлчилж бэлэг барьжээ.
Шингэрүүлсэн нефтийн хийг ахуйн зориулалт, автомашин болон байгууллагын дулаан хангамж, үйлдвэрлэл, уул уурхай, барилгын салбар гээд бүхий л салбарт олон төрлөөр ашигладаг. "ЮниГаз” ХХК-ийн хамт олон газан автомашин хэрэглэгч, үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд тэр дундаа нийтийн хоолны салбар, айл өрхийн хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн чанартай бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна.