Орон нутгийн сонгууль тойрсон будилаан үргэлжилсээр. Ах дүү хамаатан саднаараа нам руу шургалж намын бодлогыг уландаа гишгэлдэг шуналтнууд олширчээ. Намыг өөрийн хувийн компани мэт үзэгсдийн нэг бол Сүхбаатар дүүргийн Монгол Ардын Намын хорооны даргаар ажиллаж байсан Г.Төмөрбаатар. Тэрээр өнөөдрийг хүртэл намын хороо, журмын нөхдөө муучилан хийсэн ажлыг нь үгүйсгэн, өөрийн ёс зүйгүй байдлаа гайхуулсаар байгаа нь түүний хэлсэн ярьсан, хийж байгаа үйлдлээс тодорхой аж.
Г.Төмөрбаатар өөрийн шуналдаа автан намын эв нэгдлийг эвдэн, бодлого сөрөн Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчдийг сонгох Дүүргийн Намын Хорооны бага хурлыг үймүүлж, хамаатан садан, ах дүү, нууц амраг бүхий 13 хүнийг давхцуулан нэр дэвшүүлсэн боловч тэдгээрээс нь гуравхан нь сонгуульд ялалт байгуулж бусад нь унасан гэнэ.
Г.Төмөрбаатар бол энэ мэтээр намын болоод хамт олны итгэл, зүтгэлийг уландаа гишгэн тоглож гаршсан нэгэн.
Г.Төмөрбаатар өөрөө Завхан аймгийн Их-Уул сумын уугуул бөгөөд мөн Завхан аймгийн Их-Уул сумын Ч.Батбаатар / Төрсөн ахын хүүхэд/ , Д.Чадраабал, /хамаатан/ Р.Энх-Амгалан /баз хүргэн/, “утсан хүүхэлдэй” С.Ариунтуяа, улмаар төрсөн ахын нуудгайн хүү Г.Ууганбаяр, түүний хамаатны дүү Н.Оюунтуяа, олон жилийн нууц амраг гэгддэг Д.Отгонсүрэн нарыг нэр дэвшүүлжээ. Намын ажил мэддэггүй, зарим нэг нь юу хийх гэж байгаагаа ч ойлгоогүй, зүгээр л хэн нэг хүний хувийн ашиг сонирхол, өс хонзонг тайлах утсан хүүхэлдэйнүүд болж намынхаа эсрэг, намын журмын нөхдийн итгэл сэтгэлийг үгүйсгэсээр явна.
Г.Төмөрбаатарын шунал үүгээр дуусахгүй. Тэрээр одоо “Автобус нэг” ОНӨААТҮГ”-ын даргаар ажиллаж байгаа бөгөөд бас л өөрийн хамаатан садан нууц амрагаа энэ компанид шургуулж амжжээ. Түүний амьдрах арга бол МАН-ын нэрээр томилогдож очсон газраа өөрийн хүмүүсээ багаар нь “чихэж” амьдралаа залгуулдаг нь нууц биш. Тэрээр нууц амраг Д.Отгонсүрэнг дотоод аудит, хяналт шалгалтын хэлтсийн дарга, Д.Отгонсүрэнгийн дүү Д.Батдуламыг өөрийн нарийн бичгийн дарга, өмнө нь өөрийх нь туслахаар ажиллаж байсан Дуламсүрэнг Хүний нөөцийн даргаар тус тус томилсон байх жишээтэй.
Ийнхүү “Автобус нэг” төрийн өмчит газрыг хувийн компани мэт үзэн тойрон хүрээлэгчдээрээ дүүргээд зогсохгүй, өмнө нь ч тус байгууллагын удирдлагаар ажиллаж байхдаа ажлын байрандаа архидан согтуурч, авгай хүүхэн эргүүлдэг байсан талаар нь учир мэдэх хүмүүс ярьдаг юм билээ. Улс төр гэдэг бол увайгүй шуналтнуудын дураараа дургидаг газар биш л баймаар.
МАН-ын удирдлагууд намаа цэвэрлэж, энэ мэт шуналтнуудаасаа салахгүй бол Сүхбаатар дүүргийн иргэд сонгогчид, намын гишүүдээ доромжлоод зогсохгүй МАН-ын чинь нэр хүндийг шавартай хутгасаар, доромжилсоор байх нь дээ.
Үргэлжлэл бий…