logo
Л.Байзадаг “хайж” эхэлжээ

Л.Байзадаг “хайж” эхэлжээ

2016/11/09
Л.Байзадаг “хайж” эхэлжээ Өнгөрсөн удаад аавынхаа нэрэмжит “Латиф” сангийн таван жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг Улаанбаатар паласийн концертийн их танхимд хийж, “Гайхамшиг” нэртэй урлагийн төслөө эхлүүлсэн дуучин Байзада соло уран бүтээлийн ажилдаа хэдийнэ оржээ.

Түүний шинэ уран бүтээлүүдээс “Бүхнийг өгсөн”, “Намрын дуу” нь хэдийнэ олны дунд хит болж амжсан байна. Ийнхүү түүний будаг нь ханхалсан эдгээр шинэ дуунууд дээр хуучны хитүүд нь залуусыг жинхэнэ утгаар нь байлдан дагуулах болсоор багагүй хугацаа өнгөрчээ. Учир нь тэрээр “Миланж”, “Стадиум”, “Голден лоунж”, “Парис эвент холл”-д гэрээтэйгээр ажиллаж, үдэш бүр өөрийн “мини” тоглолтыг өргөн барьж байгаа юм.

Ямартаа ч поп дуучны хайрын дууны амтанд орсон фенүүд нь хэдийнэ шинэ жилийн урилгыг түүнд илгээж эхэлсэн гэнэ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш