logo
Дэлхийн сор спортуудыг энгийн багц танд мэдрүүлнэ

Дэлхийн сор спортуудыг энгийн багц танд мэдрүүлнэ

2016/11/16
СКАЙмедиа үйлчилгээ шинэчлэгдэж, ЭНГИЙН, ҮНДСЭН, ОНЦГОЙ, ТӨГС багцуудтай боллоо. Ажлаа тараад гэр лүүгээ яарах шалтгаан бол мэдээж таны эрхэм нандин гэр бүл, ая тухтай гэр орон. Айл гэрийн тав тухыг бүрдүүлэгч бас нэгэн хүндэт гишүүн бол ТЕЛЕВИЗ гэдэгт хүн бүр санал нэгдэх байх. Одоо таныг гэртээ яаран харихад контентоор баялаг, илүү "янзтай” СКАЙмедиагийн гуравласан үйлчилгээ хүлээж байна. 

СКАЙмедиагийн ЭНГИЙН багцыг сонгосноор 135 гаруй сувагтай АйПи телевиз (IPTV), өндөр хурдны интернет, мөн СКАЙтелийн болон IP76 сүлжээнд 0₮-өөр, бусад үүрэн сүлжээнд 30₮-өөр, суурин сүлжээнд 20₮-өөр ярих боломжтой IP76 утас таныг гэрт тань угтах болно. Өдгөө уламжлалт суурин утас интернетэд холбогдож, орчин үеийн дэвшилтэт хувилбарт шилжин хөдөлгөөнт шинж чанартай болсон.

Та IP76 дугаараа гэртээ суурин утас хэлбэрээр ашиглахаас гадна, ухаалаг гар утсандаа тусгай аппликэйшн татан дугаараа суулгаж, дэлхийн хаана ч явсан интернеттэй орчинд яг л эх орондоо байгаа мэт хэмнэлттэй үнээр ярих боломжтой юм.  ЭНГИЙН багцад SPS-ийн буюу спортын төрөлжсөн 4 суваг багтдаг. ЭНГИЙН багцаас та английн премьер лиг, америкийн үндэсний сагсан бөмбөгийн сэтгэл огшоосон тоглолтууд, мөн UFC-гийн шилдэг тулаануудыг үзэж, дэлхийн сор спортуудыг мэдрээрэй.  СКАЙмедиа үйлчилгээг ашиглах захиалгаа 76769000 утсанд хандан өгнө үү.  Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү

Сэтгэгдэлүүд

Дээш