УИХ дахь байнгын хороодын өнөөдрийн хуралдааны хэлэлцэх асуудлууд, хуваарийг хүргэж байна. Үүнд:
1. Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны хуралдаан 10.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн хэрэгжилт болон жижиг, дунд үйлдвэрийн салбарт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүд, тулгамдсан бусад асуудлуудын талаар холбогдох яам, газруудын мэдээлэл сонсох;
- Дэд хорооны 2017 оны ажлын төлөвлөгөөний төсөл.
2. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- “Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай Марракешийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколд нэгдэн орох тухай” хуулийн төслүүд /Монгол Улсын Засгийн газраас 2016.11.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/.
3. Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Туул голын бохирдлын асуудлаар судалж, шийдвэрийн төсөл боловсруулах, үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдааны тайланг хэлэлцэх тухай.