logo
ОХУ-ын элчин сайдын яамны ажилтан Монгол улсын иргэнийг зодож, хүнд гэмтээлээ

ОХУ-ын элчин сайдын яамны ажилтан Монгол улсын иргэнийг зодож, хүнд гэмтээлээ

2016/11/28
Өнгөрсөн мягмар гарагт One event Hall клубт монгол улсын иргэний биед ОХУ-ын элчингийн мэргэжилтэн хүнд гэмтэл учрууллаа. Хохирогч одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тухай мэдээлэл баттай эх сурвалжаас авлаа. Тус клубын ажилтнуудаас энэ тухай лавлахад үгүйсгэсэнгүй.

Их гүрнийг төлөөлөн монгол улсад ажиллаж амьдарч буй дипломат ажилтан ийм харгис балмад үйлдэл хийжээ. Монгол хүнийг эх нутагт нь гутаан доромжилсон, дээрэлхсэн балмад үйлдэл олон ч, ОХУ-ын элчин сайдын яамны мэргэжилтэн ийн ёс зүйгүй авирласан нь харамсалтай.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш