Монголын одон бөмбөгчид 15 дахь удаагаа чуулж, холбооны дүрмээ шинэчлэн баталж, ерөнхийлөгчөө сонгожээ.
Энэ удаагийн чуулганд 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг клубууд, удирдах зөвлөл, дэд ерөнхийлөгчүүд гээд нийт оролцвол зохих 135 хүнээс 123 хүн буюу 91,1 хувийн ирцтэйгээр хуралджээ.
Тус холбооны ерөнхийлөгчид Барилга хот байгуулалтын сайд Ц.Мөнхбаяр, Эрдэнэс таван толгой компаний дэд захирал О.Одбаяр, “Драгон холдинг” группийн захирал С.Баярт, Дорноговь аймгийн “Төмөрт-Өргөө” ХХК-ний ерөнхий захирал Цэндсүрэнгийн Гантулга нар нэр дэвшснээс, Ц.Мөнхбаяр, О.Одбаяр нар нэрээ татаж, С.Баярт 25 хүний буюу 21 хувийн санал авч Дорноговь аймгийн харьяат Цэндсүрэнгийн Гантулга 93 хүний буюу 77,5 хувийн санал авч, Ширээний теннисний холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
Шинэ ерөнхийлөгч Ц.Гантулга Монголын үндэсний олимпийн хорооны гишүүнээр ажиллаж, ирэх 4 жилд Их олимпийн төрөл болох Ширээний теннисийг удирдан авч явах эрхэм хүндтэй үүргийг хүлээгээд байна.