Дунд сургуулийн хүүхдүүд телевизор үзэх, компьютер тоглох, суугаа ажилд ихэнх цаг хугацаагаа зориулах болсноос хөдөлгөөний дутагдалд нэрвэгдэх болжээ. Үүнтэй тэмцэхээр МУ-ын ерөнхий сайдын санаачлагаар хүүхэд залуусыг идэвхтэй, хөдөлгөөнтэй эрүүл чийрэг, мөрөөдөл зорилготой болгоход түлхэц өгөх “Мөрөөдлийн баг” хөтөлбөрийг улс орон даяар эхлүүлэх гэж байна. Энэ талаар Ерөнхий сайдын зөвлөх О.Одбаяраас тодрууллаа.
-ЕБС-ийн сурагчдын дунд “Монгол мөрөөдлийн баг” сагсан бөмбөгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байгаа гэж сонслоо. Энэ талаар тодруулахгүй юу?
-2010 оны ЕБС-иудын сурагчдын дунд эрүүл мэндийн зан үйлийг тодорхойлох судалгааг ЭМЯ-ны харьяа Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, БСШУЯ, ДЭМБ-ууд хамтарч хийгээд, үр дүнг танилцуулсан. Энэ судалгаанд нийт 9 дүүрэг, 21 аймгийн ЕБС-иудын 7-12 дугаар ангид суралцаж байгаа хүүхдүүд хамрагдсан. Энэ судалгаанаас үзэхэд хүүхдүүдийн дунд хөдөлгөөний хомсдол газар авсан нь ил болсон. Тэгэхээр бид үүний эсрэг хүүхдүүдээ спортоор хичээллэдэг болгох, бусад идэвхтэй хөдөлгөөнд анхаарлыг нь хандуулах нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Мэдээж идэвхтэй хөдөлгөөнтэй хүүхдийн бие бялдарын хөгжил сайжирч, эрүүл мэндэд нь тустай байхын зэрэгцээ буруу зуршлуудаас салах боломжтой. Үүний хүрээнд “Монгол мөрөөдлийн баг” хөтөлбөрийг орон даяар 700 сургуулийн түвшинд гурван үе шаттайгаар зохион байгуулах БСШУЯ, ЭМЯ, сайд нарын хамтарсан тушаал гарсан.
-Хэзээнээс эхлэх төлөвлөгөөтэй байгаа вэ?
-11 дүгээр сарын 10-наас нэгдүгээр шатны тэмцээн 10 жилийн анхан шатны сургуулиудын хүүхдүүдийн дунд явагдах юм. Дараагийн шат нь хоёрдугаар улирлын амралтаар аймгийн аварга шалгаруулах тэмцээн, сумдын аварга шалгаруулах тэмцээн болно. Гуравдугаар улирлын амралтаар шалгарсан нийт аймаг, нийслэлийн аварга хүүхдүүд Улаанбаатар хотод ирж мөрөөдлийн багаа шалгаруулах юм.
-Яагаад Мөрөөдлийн баг гэж нэрлэх болов?
-Бид хүүхдүүдийг зорилготой ирээдүйг, сайн сайхан амьдрал, эрүүл бие бялдрыг төсөөлсөн мөрөөдөлтэй болгохын тулд “Мөрөөдлийн баг” гэж нэрлэсэн. Хүүхдүүд мөрөөдөлтэй, түүнийхээ төлөө тэмцдэг, сурдаг, спортоор хичээллэдэг болоосой гэж хүсэж байна.
-Яагаад заавал сагсан бөмбөгийг сонгосон юм бол?
-Сагсан бөмбөг бол багаар тоглодог, нийтлэг ашиг сонирхолд нийцдэг учраас сонгож авсан.
-Мөрөөдлийн багийг яаж шалгаруулах юм бэ?
-Хэвлэл мэдээлэл, интернет, бусад орчин үеийн тоног төхөөрөмж, мэдээллийн хэрэгсэлүүдээр дамжуулан, санал авах хэлбэрээр шалгаруулна.
-Хөтөлбөрийг хэрхэн санхүүжүүлэх вэ?
-Мөрөөдлийн багийг Скайтел компани, MCS coca cola компани, Моннис групп гэсэн гурван үндэсний компани дэмжиж оролцож байгаа. Монголын үндэсний том оператор гэдэг утгаар Скайтелийн сүлжээгээр дамжуулаад олон нийтийн санал асуулга явуулна. Санал асуулгаар тухайн аймаг, сургууль, дүүргээс шалгарсан Монголын мөрөөдлийн багт орох хүүхдүүдийг шалгаруулна. Тэдгээр хүүхдүүд 2011-2012 оны “Монголын мөрөөдлийн баг”-т орох ёстой. Мөрөөдлийн багт орсон хүүхэд өөрийнхөө мөрөөдлийг биелүүлж, сагсан бөмбөгийн орон АНУ-д аялан тоглолт хийж, үе тэнгийн хүүхдүүдтэйгээ санаа бодлоо солилцох бололцоог олж авна. Мөн ивээн тэтгэгч байгууллагууд хамгийн идэвхтэй оролцсон сургуулийн спорт заалыг тохижуулах, бөмбөг хэрэгслээр хангах гэх зэрэг олон ач холбогдолтой арга хэмжээ болно. 11 дүгээр сарын 12-нд Монгол орон даяар “Мөрөөдлийн баг” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа болно.
-Санал асуулгаар сагс тоглож чаддаггүй хүүхэд шалгарвал яах вэ?
-Бид нар тэмцээний үе шатын турш судалгаа явуулна. Нийт оролцогч хүүхдүүд дунд нь хамгийн сайн тоглосон, идэвхтэй оролцож байгаа, өндөр оноо авч чадсан, эвсэлтэй хүүхдүүдийн нэрийг тодруулж, тэдний нэр дээр санал авна. Мэдээж хэвлэл мэдээллээр нэвтрүүлэг сурталчилгаа явагдах учраас бүх хүмүүс шилдэг хүүхдүүдэд санал өгөх бололцоо нээгдэх юм.
-Хэдэн баг шалгаруулах вэ, нас насны ангиллаас баг шалгаруулах уу?
-12 нас хүртэл, 12-15, 15-18 гэсэн гурван насны ангиллаар гурван Монгол мөрөөдлийн багийг бий болгох юм. Нэг багт 12 хүүхэд байна.
-Энэ хөтөлбөр нэг удаа хэрэгжээд дуусах уу?
-Мөрөөдлийн багийн хөтөлбөрийг нэг удаагийн арга хэмжээгээр хязгаарлахгүй. Жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Манай ивээн тэтгэгч байгууллагууд ч 5-10 жилийн хамтын ажиллагааны гэрээ хийх санал тавьж байгаа. Ажлын хэсгийг БСШУЯ-ны сайд Отгонбаяр ахалж байгаа. Мөн Мөрөөдлийн багийн дасгалжуулагчийг бид бас сонгон шалгаруулж авахаар төлөвлөж байна.
-Хүүхдүүдийг хөдөлгөөнтэй, эрүүл саруул, бие бялдарын хөгжилтэй болгоход ганц хөтөлбөр чамлалттай санагдаж байна?
-Энэ хөтөлбөр явдаг журмаараа явагдаад дуусна. Цаашлаад идэвхтэй хөдөлгөөнийг сургуулийн орчинд нь заавал хэвшүүлэх зорилго бий. Ерөнхий сайд 2013 он гэхэд Монголын бүх арван жилийн дунд сургуулиудыг стандартын спорт заалтай болгох зорилт дэвшүүлсэн. Тэгэхээр энэ нь материаллаг баазын хувьд бэхжиж байгаа юм. Үүнээс гадна сурагчдын бие бялдрын хөгжлийг тогтоож, сургуулийн эрүүл мэндийн бодлого боловсруулан ажиллах хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд хүүхдүүд хичээл сургуульдаа унаагаар хүргүүлж явдаг болсон. Ялангуяа, Улаанбаатар хотод. Уг нь хүүхдүүд сургуульдаа явган ирж, очдог байх юм бол хөдөлгөөнтэй байхад өндөр ач холбогдолтой шүү дээ. Сургуулиас гадна хүүхдүүд секц дугуйланд хамрагдах хэрэгтэй. Тэмцээн уралдааны тоог хүүхдүүдийн дунд нэмэх хэрэгтэй.
-Та ярианы эхэнд судалгааны талаар дурдсан. Энэ талаараа тодруулахгүй юу?
-Судалгаанд нийт 5238 хүүхэд хамрагдсан байна. Үүний 1,90 хувьд нь халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйл илрээгүй. 5,5 хувь нь зохистой хооллодог, 3 хувь нь сүүлийн нэг сар шүдээ угаагүй байх жишээтэй. Түүнчлэн судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн 25,6 хувь нь сүүлийн нэг жилд 1-12 удаа бусдад зодуулсан, 38,2 хувь нь осол гэмтэл, бэртэлд өртсөн байх юм. 9,4 хувь нь байнга ганцаарддаг, 23,3 хувь нь тамхи татдаг, 29,1 хувь нь согтууруулах ундааг хэрэглэж үзсэн, 39,8 хувь хувь нь согтууруулах ундаа хэрэглэдэг эцэг эхтэй хүүхдүүд байсан гэх үр дүн судалгаанаас гарсан байсан. Мансууруулах бодис, марихуана, каннабис зэрэг төрлийн бодисыг нэгээс дээш удаа 9,7 хувь нь хэрэглэж үзсэн, 13,4 хувь бэлгийн хавьталд орсон байна. Харин хөдөлгөөний хувьд судалгаанд хамрагдсан нийт сурагчдын зөвхөн 27,4 хувь нь сүүлийн долоо хоног тав ба түүнээс дээш өдөрт доод тал нь 60 минутын идэвхтэй хөдөлгөөн хийсэн байдаг. Харин өдөр бүр 60 минутын идэвхтэй хөдөлгөөн хийдэг сурагчид дөнгөж 17,8 хувь нь байгаа юм. Тэгэхээр эндээс юу харагдаж байна гэхээр манай хүүхдүүд хөдөлгөөн хийхээ больжээ гэсэн дүгнэлт гарч байна. Хүүхдүүдийн хичээлийн бус цагаар хийж байгаа зүйл нь зурагт үзэх, компьютер тоглох, найзтайгаа ярилцдаг, хөдөлгөөнгүй зан зүйлд хэвшсэн байна.
-Тэгвэл энэ бүгдийг засч, залруулахад яах ёстой юм бэ?
-Хүүхэд өсвөр үеийнхний эрүүл мэндийг хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэдэнт ээлтэй орчин бүрдүүлэх чиглэлээр авч буй арга хэмжээ нь салбар хоорондын уялдаа холбоогүйгээс зөвхөн нэг асуудалд чиглэж, салангид явж байгаа юм. Тэгэхээр хүүхдийн эрүүл мэндэд чиглэсэн нэгдсэн хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх, гарсан үр дүнг нь хянах нь чухал. Түүнчлэн, ЕБС-ийн сурагчдын эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрийг нас, бүлгийн ялгаатай, хоорондоо уялдаа холбоотой, сурагчдын хэрэгцээнд нийцсэн, сонирхол төрүүлэхүйц, дадлагад суурилсан хэлбэрээр шинэчлэн, сайжруулах шаардлага байна. Мөн сургуулийн орчинд зохистой хоололт, шүд, гараа угаах дадал, зуршил идэвхтэй хөдөлгөөн зэрэг сэдвээр хүүхдүүдийн онцлогт тохирсон гарын авлага, материалаар хангах, мэдээлэл сурталчилгааг сурагчдын оролцоотойгоор өргөн хэлбэрээр хийх шаардлагатай байна.
-Ярилцсанд баярлалаа
Ш.Булга