Засгийн газрын ээлжит хуралдаан 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Үүнд:
- “Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг Тэвшийн говийн цахилгаан станц төсөл”-ийн концессын шууд гэрээний хэлэлцээг сонирхсон хуулийн этгээдтэй үргэлжлүүлж, төслийг эрчимжүүлэхийг Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр дэмжлээ. Өмнө нь буюу 2014 онд хуулийн этгээд шалгараагүй тул уралдаант шалгаруулалт хүчингүй болж байжээ.
- Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа. Зөвлөл нь хөдөө аж аж ахуйн биржийн үйл ажиллагааг дэмжих, хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэл өгч, зөвлөмж, дүгнэлт гаргах, биржийн арилжааны зах зээлд оролцогчийн үйл ажиллагаанд хяналт тавих, хооронд нь уялдуулах үүрэгтэй юм.
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Гамшгаас хамгаалах тухай, Онцгой байдлын албаны тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд холбогдох саналуудыг тусган төсөл санаачлагчид уламжлахаар тогтов.