Монголын боксын холбоо оны шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчдаа тодруулжээ. Оны шилдэг эрэгтэй тамирчнаар "Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт Д.Отгондалай тодорсон байна.
Харин ОУХМ Э.Цэндбаатар, Армийн дэлхийн аварга Б.Чинзориг, Оюутны Универсиад наадмын аварга Х.Энх-Амар, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Б.Түвшинбат, Г.Ган-Эрдэнэ, А.Нурлан, Г.Баярхүү, О.Батхүү, Н.Шинэбаяр нар эхний 10-т багтжээ. Тэгвэл эмэгтэйчүүдээс Л.Алтанцэцэг тэргүүлж, Т.Болортуул, М.Мягмаржаргал, Н.Баянцэцэг, М.Нандинцэцэг, М.Гүндэгмаа, Э.Эрдэнэтуяа, Н.Оюун-Эрдэнэ, О.Жаргал, У.Шинэцэцэг нар оны шилдэг 10-т оржээ.