Чойбалсан хотын хэмжээнд золбин буюу эзэнгүй нохой, муур өсөн нэмэгдсэнээс орчныг бохирдуулах, хүн, мал, амьтдыг хазаж гэмтээх, амгалан тайван байдлыг алдагдуулах, халдварт өвчин тараах зэргээр хүн амын эрүүл, аюулгүй байдалд учруулж болзошгүй сөрөг нөлөө ихэссэнтэй холбогдуулан золбин нохой устгалын ажлыг энэ сарын 25-аас эхлэн 7 хоногийн хугацаатай устгасан.
Энэ удаагийн золбин нохой устгалд Хэрлэн сумын 10 багт 2700 гаруй золбин нохой устгасан юм. Зөвхөн энэ удаагийн золбин нохой устгалд 25 сая төгрөг төсөвлөгдсөн байна.
Чойбалсан хотын хэмжээнд золбин нохой устгалын ажил 2016 оны хувьд нийт 5 удаа хийгдсэн бөгөөд 1-р сард 25 сая төгрөгийн төсвөөр 2700 гаруй нохой, 4-р сард 500 гаруй золбин нохой, 8, 9, 10-р саруудад 1000 гаруй золбин нохой устгаад байгаа юм байна. Ингэснээр энэ сарын мөн золбин нохой устгалын ажлыг оруулаад 60 гаруй сая төгрөгөөр 6000 гаруй нохой устгажээ.
Б.Отгонбавуу