Пакистан Улс нэг зоосны хоёр тал болсон авлига, терроризм гэсэн хоёр бэрхшээлтэй тулгарч байна хэмээн тус улсын Үндэсний хариуцлагын товчооны дарга Камар Заман Чаудхру хэлсэн байна. Үндэсний хариуцлагын товчооноос авлигатай тэмцэх асуудлаар зохион байгуулагдсан нэгэн семинарын нээлтийн үеэр авлига, терроризмыг төмөр гараар шийдвэрлэх хэрэгтэй байгаа гэдгийг тэрээр илэрхийлсэн байна.
Үндэсний хариуцлагын товчоо авлигын эсрэг дайтаж байхад манай арми терроризмын эсрэг дайн хийж байна. Авлига бол ямар ч хил хязгааргүй зүйл, үүний эсрэг дэлхийн нэгдсэн арга хэмжээ шаардлагатай байна хэмээн тэрээр мөн онцолсон юм.