Дипломат албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд дэмжиж хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Төсөлд,
-Төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагууд хилийн чанадад төлөөлөгчийн газраа нээх, төлөөлөгч томилохыг хязгаарлах,
-Дипломат төлөөлөгчийн газарт томилогдох томилолтын хугацаа 3 жил байсныг 4 жил болгох,
-Хилийн чанадад ажиллаж байгаа дипломат албаныхны цалин хөлсийг 3 жил тутамд Засийн газраас шиинэчлэн тогтоож байх, хүүхдийнх нь цэцэрлэгийн төлбөрийг төрөөс хариуцах зэрэг зохицуулалтыг тусгажээ.