“Шинэ жил” ерөнхий арга хэмжээний хүрээнд Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Монгол улсын Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах чиглэлээр “ТҮЦ” тусгай арга хэмжээг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтсийн мэргэжилтэн, Улаанбаатар хотын цагдаагийн газрын Үйл ажиллагааны хэрэгжилтийг хэлтэстэй хамтран ажиллаа.
Арга хэмжээний хүрээнд Тамхины хяналтын тухай хууль зөрчиж тамхи худалдаалж байсан 13 түргэн үйлчилгээний цэгт шалгалт явуулж, 12 иргэнд 600,000 төгрөгний торгууль ногдуулан дахин зөвшөөрөлгүй худалдаа хийхгүй байх талаар баталгаа авч, тамхи ширхэглэн худалдаж байсан 313 хайрцаг тамхийг түр хураан авч, холбогдох газарт нь хүлээлгэн өгсөн байна.
Эх сурвалж: Улаанбаатар хотын цагдаагийн газар