“Пийс тауэр” оффисын хууль ёсны өмчлөгчдийн хурлыг 2016 оны 12 дугаа сарын 25-ны өдрийн 11.00-д “Пийс тауэр” оффисын 1620 тоот өрөөнд хийнэ.
Хурлаар хэлэлцэх асуудлууд:
1.“Пийс Тауэр” оффисын барилгын үнэлгээ, барилгын бүтэц, инженерийн шугам сүлжээний одоогийн байдал, доголдолтой асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх тухай,
2.Хууль ёсны өмчлөгчдийн эрх ашгийг тууштай хамгаалах ТББ-ыг байгуулах, удирдах болон хяналтын зөвлөл, УЗ-ын даргыг өмчлөгчдийн хурлаар сонгох,
3.“Пийс Тауэр” оффисын ашиглалтын цаашдын үйл ажиллагааны хэтийн чиглэлийн тухай өмчлөгчдөөс санал авах, боловсруулж, хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлах,
4.Ашиглалтын зардлын хураамжийг үндэслэлтэйгээр шинэчлэн тогтоох,
Монгол улсын “Төрийн бус байгууллагын тухай хууль”- ын дагуу өмчлөгч бүр саналын 1 эрхтэйгээр оролцох бөгөөд өмчлөгчийн өмчлөх эрхийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбарыг үндэслэн хуралд оролцуулах тул дээр дурдсан бичиг баримтын хуулбараа авчирна уу.
“Пийс Тауэр” оффисын өмчлөгчдийн хурал
зохион байгуулах комисс