- Сүүлийн үед эмч мэргэжилтэн бэлтгэж буй их дээд сургуулиудын сургалтын чанар муу байна гэж хүмүүс ярих болж. Энэ тал дээр та юу гэж бодож байна вэ?
- Өнөөдөр манайд эмч мэргэжилтэн бэлтгэж буй сургуулиуд хангалттай бий. Баклаварын зэрэгтэй эмч бэлтгэх сургалт олон улсын хэмжээнд таарсан зөв зүйтэй яваа гэж бодож байна. Багш нарын хувьд ч мөн адил боломжийн бэлтгэгдсэн гадаад дотоодод суралцсан чадалтай сайн багш нар байгаа юм. Харин сургалтын материаллаг бааз тал дээр дутагдалтай байна. Эмч болж байгаа хүн эмнэлэг дээр өвчтөнөө үзэж оношилж дадлага хийх ёстой. Гэтэл өнөөдөр эмнэлэг, эмнэлэгийн баазын асуудал дутагдалтай байна. Иймээс сургуульд бааз эмнэлэг байх ёстой. Манайхаас бусад оронд Их сургуулийн эмнэлэг буюу University Hospital гэж байдаг. Тэнд ажиллаж байгаа эмч мэргэжилтэн эрдэмтэн багш нар нь их сургуулийн проффессорууд гэж хүндлэгддэг. Улсын клиникийн төв эмнэлэг, ЭМШУИС хоёр урьд нь яригддаг байсан. Энэ юу вэ гэхээр УКТЭ-г Их сургуулийн эмнэлэг болгож хамтран ажиллах талаар юм. Чухам үүнийг ажил хэрэг болгохын тулд хаа хаанаа судалж үзэх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр манай оюутнууд өнөөдөр онолын хувьд хангалттай мэдлэг авч байгаа юм. Ганцхан практик дээр гарахад хангалт муутай байна…
- Монгол улсад онош тогтоох үйл явц муу байна. Элэг ходоодны хорт хавдартай хүмүүс Бээжин, Шанхай, Сөүлийг зорьж байна. Үүнийг монголд хийх боломж бололцоо байдаг уу?
- Оношлогооны чадавхи манайд сүүлийн жилүүдэд дээшилсэн. Хуучинтай харьцуулбал хувийн эмнэлэгүүдийн чадвар ч мөн адил дээшилж байна. Энэ сайжирч буй чадвар нь манай эмч мэргэжилтэнүүд сайн туршлагажиж байгаа юм. Багаж хэрэгслүүдийн хувьд зарим эмч нар хувиараа оношлогооны багаж тоног төхөөрөмж оруулж ирж байна. Гэхдээ энэ нь өнөөгийн түвшинтэй харьцуулж үзэх юм бол хангалттай бус юм. Үүнийг төрөөс, улсаас онцгойлон дэмжин багаж тоног төхөөрөмжөөр хангаж буй байдал харагдахгүй байна. Хөөрхий манай хэдэн залуу эмч нар сургуулиа төгсөж ирээд ажиллах гэхээр ажлын байрны нөхцөл хангалттай бус байна. Хэрэгцээтэй шаардлага хангасан тоног төхөөрөмж нь бэлэн байх юм бол эмч нар сайн суралцана. Манай эмч нар ихэвчлэн өөрсдөө амин хувиараа явж мэргэжлээ дээшлүүлж байна шүү дээ. Засгийн газрын тэтгэлэг бусад хандивлагч орны тусламжаар цөөн тооны эмч нар магистрт сурч байна. Суралцаж байгаа эмч нар ихэвчлэн нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр сурч байна. Яг гардан хийх буюу өвчтөнд хагалгаа хийх тал дээр төрөөс эмч нарыг бэлдэхгүй байгаа юм. Эмч нар хувиараа явж суралцаад эх орондоо ирээд ажлаа хийх гэхээр шаардлагатай багаж тоног төхөөрөмж байхгүй байна. Өнөөдөр эмч нарын хөдөлмөрийг үнэлж тэднийг урамшуулан дэмжих асуудал үнэхээрийн дутагдалтай байна. Хэрвээ ямар нэгэн алдаа дутагдал гарвал хариуцлага тооцож , жаахан л алдаа гаргах юм бол эмчийн цалингаас хасдаг болсон. Ингэхээр хүн яаж амар тайван ажлаа хийх юм бэ? хэрэгт орно гэж айсанаас ажлын үр дүн муудна биз дээ.
Өнөөдөр хүн эмчилж байгаад санаатайгаар амь насыг нь хөнөөе гэдэг нэг ч эмч манайд байхгүй. Санамсаргүй тохиолдлоор эсвэл эмчилгээний явц муу байсан, оношлогооны багаж муугаас алдах онох юм байна. Ер нь анагаах ухаанд шинэ зүйлийг нэвтрүүлэхэд эрсдэл зайлшгүй дагалдаж байдаг. Тийм учраас үүнийг онцгойлон анхаарах ёстой. Ерөнхий байдлаар эрүүл мэндийн салбар зогсонги байдалд байна. Өнөөдөр энэхүү салбар маань эрх мэдэлтэй хүмүүсийн улс төрийн шоу хийдэг талбар болжээ. Сонгуульд нэр дэвшигчид эмч нарын цалин хөлсийг нэмэгдүүлнэ эсвэл шаардлагатай аппаратаар хангаж өгнө гэж ярьдаг. Яг үнэн хэрэгтээ гадна дотноос хэмхэрхий хуучин, хугацаа нь дууссан тоног төхөөрөмж оруулж ирдэг. Арга ядахдаа бид тэр багажаар нь оношлогоо хийж байна. Гэтэл үр дүн муутай л байгаа шүү дээ. Эрүүл мэндийн салбар тогтолцооны өөрчлөлт хийх цаг нэгэнт болжээ. Дээдсүүд нь хэдэн төгрөг өгнө тэрэнд нь тааруулж ажилладаг болсон байна. Өнөөдөр манай эрүүл мэндийн салбарт гадаадын бусад орон шиг биеэ даан чөлөөтэй хөгжих нөхцөл бололцоо алга. Эмнэлэгүүд хөгжөөд, эмч мэрэгжилтнээ сонгоод, нарийн эмчилгээний арга нэвтрүүлээд ажиллах юм бол болохгүй гэх газаргүй. Ингэхийн бол манайд өрсөлдөөн бий болно ажлаа чанартай хийдэг болохын зэрэгцээ нэгнийхээ алдаа дутагдлыг сайн хардаг болно. Гэтэл ийм зүйл дутагдалтай байна. Дээрээс юу хий гэж хэлнэ тэрийг хийдэг нэг тийм дектатурын систем байгаа учраас үнэхээр хэцүү байна. Жишээ нь би монгол улсад бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг нэвтрүүлэхэд хамт олонтойгоо багийнхаа эмч нартай, өөрийнхөө амь амьдралыг зориулсан гэхэд болно. Би энэ бүхнээс сохор улаан мөнгө горьдоогүй. Молекул биологийн лабороторыг оруулж хэрэгцээтэй багажыг мөн адил нэвтрүүлсэн. Бид олон саад бэрхшээлийг даван туулсаны эцэст өнөөдөр 59 дэхь хагалгааг хийсэн юм. Үүнээс өмнө монголчууд маань харийн оронд царай алдан очиж өндөр үнээр баталгаагүй хагалгаанд ордог байсан. Гэтэл монголдоо хийлгэхэд буух газар буцах эзэнтэй болж байгаа юм. Өнөөдөр бөөр шилжүүлэн суулгахыг ганцхан нэгдүгээр эмнэлэг хийж байна. Үүнийг бусад эмнэлэг хийх боломж бололцоо байна. Өнгөрсөн хавар бид хятад улсын иргэн 16 настай охинд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хийсэн. Төрсөн эх нь охиндоо бөөрөө өгнө гээд бүх тохироогоо хийгээд байтал мөнгө асуудалтай байсан юм.Улмаар долоон сая төгрөгтэй Монгол ирсэн. Охиныг харахад үнэхээр нүд хальтрам байсан. Тэгээд хагалгааг Мон мэс эмнэлэг нэгдүгээр эмнэлэг хамтарч амралтынхаа өдрөөр хийхээр болсон юм. Хагалгаа хийж дууссаны дараа биднийг дээрээс элдвээр хэлж дарамталсан. Та нар зөвшөөрөлгүй хагалгаа хийлээ, хагалгаанд оролцсон эмч лицензгүй байна, хог хаядаг хувин зэвтэй байна гэхчлэн дарамт шахалт үзүүлсэн. Гэвч охины хагалгаа амжилттай болж нутагтаа эрүүл саруул очоод Өвөрмонголын Одон телевизээр Ар Монголын эмч нартаа баярлалаа хэмээн хэлж байсан юм.
Манайхан шинэ юм хийх гэхээр хяналт шалгалт гээд бөөн юм болно ингэхээр хүн яаж юм хийх юм бэ?. Энэ нь анагаах ухаан оношлогоо эмчилгээнд асар их дарамт учруулна биз дээ. Ардчилал хөгжсөн чөлөөтэй орны хувьд эмч хүн юм хийе гээд зориглоод тэр нь амжилттай болох юм бол ард түмэнд цаашлаад улс оронд хэрэгтэй. Нэг юм хийх болохоор заавал зөвшөөрөл энэ тэр шаарддаг. Өнөөдөр би алдаа гаргах юм бол хариуцлагаа би өөрөө л хүлээнэ. Тэрнээс тэр зөвшөөрөл өгсөн хүн хүлээхгүй шүү дээ.
- Хорт хавдартай хүмүүс хэвлэл мэдээллийн хэрэгслээр арга буюу ард түмнээсээ тусламж гуйдаг. Буян болно хэмээн өгдөг хэсэг байхад огт өгдөггүй хүмүүс ч бий. Тэдгээр өвчтэй хүмүүст төр засаг тусламж үзүүлж болох уу?
- Ер нь аль ч улс оронд эрүүл мэндийн эмчилгээ үнэтэй байна. Манайхны зарим нь эмнэлэгт хэвтээд үнэгүй намайг эмчлээд өг гэдэг. Үнэгүй гэсэн юм байдаггүй. Хэн нэгэн хүн зардал мөнгийг нь төлнө гэсэн үг. Гадаадад яваад эмчлүүлье гэхээр зардал мөнгө нь явж өгнө. Аль болохоор бид өөрийн орондоо эмчилгээ хийх чадвартай болох ёстой юм. Хавдарыг өнөөдөр мэс заслын аргаар авч байна. Гэтэл тархины гүнд байгаа жижиг хавдрыг шууд хагалгаа хийгээд авч болохгүй. Гадаадад бол гамма туяа гамма хутгаар эргэн тойрон төвлөрүүлж цэг дээр нь гамма туяаг тусгаж хавдарыг хайлуулан устгадаг. Ийм багажийг монголд авчран суурьлуулбал монгол эмч нар хийнэ. Манай эмч нар чадалтай. Ялангуяа залуучууд маш сайн суралцаж байна. Ганцхан бидэнд багаж хэрэгсэл дутмаг байна. Би Америкт очиж байхдаа эмч нарынх нь багаж хэрэгслийг хараад үнэндээ биширсэн. Гэтэл манай эмч нар хайч гэхээр галын хайч, үйлийн хайч, хоолны хутга хоёроор ажлаа хийж байна. Өнөөдөр ард түмэн сул хаягдчихжээ. Өвчин зовлонд нэрвэгдлээ туслаачээ гэж байна. Энэ бол төр засгийн муу ажиллагаа гэж би шууд хэлмээр байна. Ард түмэн нь өвчинд тарчлаад тамлагдаад аргаа бараад зурагтаар уйлаад сууж байна. Төр засаг юу бодож байна вэ? эрүүл мэндийн салбарыг хариуцсан холбогдох хүмүүс юу бодож байна. Үүнд сэтгэл нь өвдөхгүй байна гэж үү? Өнөөдөр албан тушаалтангуудад хариуцлага гэж алга.
- Эмнэлэгийн хүрэлцээ манайд ямар байна вэ?
- Тооны хувьд эмнэлэг хангалттай байна. Олон хувийн эмнэлэгүүд бий болж байна. Нэг зүйл хэлэхэд эрүүл мэндийн байгуулагын зохион байгуулалт эрэлт хэрэгцээг судалж зохицуулж байршилыг нь хүртэл бодолцож барих хэрэгтэй. Үүнийг хэн хийх ёстой гэвэл монгол улсын хэмжээнд эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгуулга хариуцна. Эмнэлэгүүд өнөөдөр байршилын хувьд эмх замбараагүй зохион байгуулалт гэж алга. Иргэд нэг эмнэлэг барааддаг тэнд нь бөөн оочир дугаар. Гэтэл үүнийг бодлогоор эрэлт хэрэгцээг нь тааруулж зохион байгуулах хэрэгтэй. Нийслэлд төрөх эмнэлэг хэр хангалттай байна. Төрөх эмнэлэгийг хаа байсан төв аймгийн зам дээр барьчихсан байх жишээтэй. Бид хашаан доторх жорлонгоо хол зайтай барьдаг. Төрнө гэдэг чинь эмнэлэг дээр очоод нэг дүлээд гаргачихдаг юм биш. Тухайн хүүхэд ямарч хүндрэлтэй, өвчтэй төрж болно. Тэгэхээр төрөх эмнэлэгийн хажууд нэгдсэн том эмнэлэг байх шаардлагатай. Яагаад гэвэл эмнэлэгийн мэргэжил ганцхан мундаг эмч эмчлэх биш төрөл бүрийн мэргэжлийн эмч нар харилцан үйлчилж байж үр дүнд хүрнэ.
- Цианитаар хордсон олон хүн бий. Энэ бол монголын хувьд том эмгэнэл гэж би бодож байна. Та үүнийг эмч хүний хувьд юу гэж бодож байна вэ?
- Цианитын хордлого дээр олон хүн ажилласан. Өнөөдөр манайхан уул уурхайг ашиглах тал дээр учир дутагдалтай байна. Мөнгөн ус цианитын бэлдмэлийг их хэмжээгээр хэрэглэж буйг төр засаг анхааралдаа авах хэрэгтэй. Өнөөдөр мөнгөний төлөө хүн алах нь битгий хэл өөрийхөө амь насыг хайрлахгүй байна. Энэ тал дэр төрөөс зохион байгуулалттай арга хэмжээ авах хэрэгтэй байгаа юм. Тэр жил Хонгор сумынхан мөнгөн усанд хордоход үс, шээсийг нь бид шинжилж чадаагүй лаборотори байгаагүй. Улмаар Солонгос, Өвөрмонголын лабороторт шинжлүүлэхээр явуулсан. Цианитын хордлого бол асар хортой төдийгүй монгол хүний удамшил генд өөрчлөлт өгдөг юм. Иймээс монгол улс өнөөдөр Үндэсний аюулгүй байдалд анхаарлаа хандуулах хэргэтэй. Энэ бол маш эмгэнэлтэй.
- Таны цаашдын зорилго юу вэ? Юу хийнэ гэж төлөвлөж байгаа вэ?
- Би монголын эрүүл мэндийн салбарт 30 гаруй жил зүтгэлээ. Эмчлэгч эмчээс эхлээд эмнэлэгийн дарга, ЭМЯ-ны тусламжийн даргаар ажиллаж байсан. Эрүүл мэндийн салбарын сайн муу нь бүгд надад танигддаг. Гэхдээ би мэс заслын эмч хүн. Цаашдаа би Монгол улсын эрүүл мэндийн салбарыг эрүүлжүүлэх хөгжүүлэх тал дээр анхааран ажиллах болно. Монголдоо бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хийж чадсандаа би бахархдаг. Саяхан элэг шилжүүлэн суулгалаа цаашдаа зүрх шилжүүлэн суулгадаг болно гэж бодож байна. Өөрийнхөө сурсан мэдсэн зүйлээ залуу үеийнхэндээ харамгүй зааж өгөх болно. Дээр хэлсэнчлэн эрүүл мэндийн салбарыг эрүүлжүүлэхийн төлөө явж залуучууддаа зөв гарцыг тавьж өгөх юм. Яагаад гэвэл өнөөдөр эмч хүн нийгмийн сайн сайхны төлөө гэсэн цохилох зүрхтэй байх ёстой.
Ярилцсан Б.Отгонцэцэг