Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун шинэ оны анхны өдөр /2017.01.01/ мэдэгдэл хийж, тив алгасах баллистик пуужингийн хөгжүүлэлт эцсийн шатандаа яваа, тун удахгүй туршихаар бэлтгэж буй тухайгаа зарлав. “Өнгөрсөн жил хийсэн хоёр удаагийн цөмийн зэвсгийн туршилт амжилттай болсноор Хойд Солонгос улс цөмийн болон цэргийн хүчээ эрчимтэйгээр ахиулж чадлаа” гэж тэр хэлжээ. Мөн тэрбээр “Цэргийн дэвшилтэт зэвсгийн судалгаа, хөгжүүлэлтэд бид онцгой анхаарч байгаа. Тив алгасах баллистик пуужинг турших эцсийн шатандаа явна” гэж Ким Чен Ун мэдэгдсэн байна.
Өмнө нь 2006, 2009 болон 2013 онд цөмийн туршилт хийснээс хойш Хойд Солонгос өнгөрсөн 2016 онд хоёр ч удаа цөмийн туршилт хийсэн нь амжилттай болсон юм. Мөн өнгөрсөн жил 20 орчим алсын тусгалтай баллистик пуужин туршсан билээ. “Цаашид цөмийн зэвсэг болон пуужингийн хөтөлбөрийг улам бүр хүчирхэгжүүлэхийн сацуу довтлох хүчин чадлаа сайжруулах илүү олон дэвшилтэт зэвсэг бүтээх болно” гэж умардын удирдагч мэдэгджээ.