logo
Бизнес эрхлэгчид төрийн байгууллагуудаас жийрхэх болжээ

Бизнес эрхлэгчид төрийн байгууллагуудаас жийрхэх болжээ

2017/01/16
Монгол түмний уламжлалт их баяр Цагаан сар өдөр өдрөөр ойртож байна. Үүнтэй холбоотойгоор Хүнс, хөдөө аж ахуйн яам болон Аж үйлдвэрийн яамнаас “Цагаан сар”, “Монголд үйлдвэрлэв” зэрэг үзэсгэлэн худалдааг жил бүр зохион байгуулсаар уламжлал болжээ. Энэ жилийн хувьд бизнес эрхлэгчид дээрх үзэсгэлэн худалдаануудад оролцохоос жийрхэж байгаагаа нуухгүй байна. Өөрөөр хэлбэл, тэд яамдаас өмнөх жилүүдэд зохион байгуулсан үзэсгэлэн худалдаануудад оролцож, ашиг ололгүй нуруугаа авахуулсан тухайгаа учирлаж байна.

Сүүлийн жилүүдэд яамнаас зохион байгуулж буй үзэсгэлэн худалдаа бүрийг салбарын сайд нь “Эдийн засгийн хүндрэлийг бид хамтын хүчээр даван туулах болно” гэсэн өөдрөг үгсээр эхлүүлдэг ч үг, ажил хоёр нь начир дээрээ алд дэлэм зөрдөгийг бизнес эрхлэгчид баталж байгаа юм. Угтаа бол яамныхан бизнес эрхлэгчдээс түрээс авч, нэг байшинд аваачиж “хорьчихоод”, “ашиг олно уу, байна уу, бидний хэрэг биш” гээд орхичихдогт хамаг учир байгаа аж. Өөрөөр хэлбэл, аливаа бизнесийг үр ашигтай байлгахад хамгийн чухал ач холбогдол үзүүлдэг зүйл нь реклам сурталчилгаа гэдгийг үзэсгэлэн худалдаа зохион байгуулагч төрийн албаныхан ор тас мартчихдаг бололтой.

Тиймээс бизнес эрхлэгчид энэ жил хувийн хэвшилийнхний тэр дундаа маркетингаа мэргэжлийн түвшинд хийж чадах туршлагатай байгууллагуудаас зохион байгуулж буй үзэсгэлэн худалдаанд оролцохыг эрмэлзэж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш