УИХ-ын ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хурлаар батласнаар хүргэж байна.
- Өргөдлийн байнгын хорооны гишүүд Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцах 10.00 цагаас Төрийн орон сууцны корпорацын байранд;
- Эдийн засгийн байнгын хорооны гишүүд 10.00 цагаас Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, эдийн засгийг сэргээх хөтөлбөрт тусгагдсан зарим зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явц байдалтай танилцана;
- Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд.