УИХ дахь ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хурлаар батласнаар хүргэж байна.
- Казиногийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагт 334 тоот өрөөнд;
- “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт” сэдвийн хүрээнд Төрөөс тэтгэврийн шинэчилэлийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг шалгаж, цаашид авч хэрэгжүүлэх арга, хэмжээний талаар санал, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн өргөтгөсөн хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд.