logo
Ш.Раднаасэд:

Ш.Раднаасэд: "Төрөөс ХХБ-д байршуулсан их мөнгө бий. Түүгээрээ л авчихаа биз"

2017/01/25
Өнгөрөгч УИХ-ын сонгуулиар АН-ын цэвэр ялалт авчрах хөзөр нь "Эрдэнэт үйлдвэр 100 хувь Монголынх боллоо" хэмээх мэдэгдэл байв. Гэвч сонгогчид "саалийн ганц үнээ" нь гэнэт хил давж орж ирээд "ХХБ" гээч банкирынхны хувийн хашаанд туугдаад орчихсонд дургүйцлээ илэрхийлэн сонголтоороо жин тавьчихсан нь өнөөгийн парламентад МАН олонхи болсны илрэл юм.

Сонгуулиас хойш хагас жил өнгөрөөд байхад Эрдэнэтийн асуудал анхаарлын төв рүү гүн бат орсоор өнөөг хүрэв. Тиймээс ч УИХ-ын Хуульзүйн байнгын хорооноос өнгөрсөн оны 11 сард ямар замаар "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувь ХХБ-ны гэр бүлийнхэнд очсоныг шалгах Ажлын хэсэг томилсон юм. Тэгвэл өчигдөр буюу 1 дүгээр сарын 24-нд ажлын хэсэг дүнгээ танилцуулж, ""Эрдэнэт"-ийг худалдан авсан эх үүсвэр хууль бус" хэмээн дүгнэсээ танилцуулж, "100 хувь улсын мэдэлд авах нь зүйтэй" хэмээн мэдэгдэж, өвсөнд тавьсан түймэрийг нэмээд өрдөж эхэллээ.

Дүгнэлтийг танилцуулах үеэрээ Ажлын хэсэг ахлагч, Хууль зүйн Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд "Төрөөс ХХБ-д байршуулсан мөнгө их олон бий. Түүгээрээ л авчихаа биз" гэх утгатай тайлбарыг хийсэн юм. Үүнээс үзвэл ХХБ-ны "гэр бүл" Төрийн мөнгөөр төрийн өмчийг худалдан авчихаад даналзаж суугаа нь нэгэт тодорхой болж байх шиг.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш