“Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээр”-т Монгол Улс нэгдэн орох тухай хэлэлцэн дэмжиж УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр болов. Энэ байгууллагад нэгдэн орсноор бүс нутгийн орнуудтай ойн салбарт хамтран ажиллаж, шинэ нээлт, дэвшилтэт технологийг нь нэвтрүүлэх, ойн тогтвортой менежментийг боловсронгуй болгох зэрэг чиглэлээр төсөл, хөтөлбөрт хамрагдах боломж бүрдэх юм.