ИХ-ын гишүүн, Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн дарга Б.Батзориг өчигдөр /2017.02.08/ БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Сунтай уулзалт хийлээ. Уулзалтад УИХ-ын гишүүн, Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн гишүүн Н.Амарзаяа, Л.Оюун-Эрдэнэ болон Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Чон Ги Вон байлцав.
Уулзалтын эхэнд Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн дарга Б.Батзориг, урилгыг хүлээн авч, Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн гишүүдтэй уулзалт хийж байгаад ноён Элчин сайдад талархал илэрхийлэв.
Уулзалтаар парламент хоорондын төдийгүй хоёр улсын харилцаа өргөжин хөгжиж байгаад талууд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлсэн.
Түүнчлэн Монгол-БНСУ-ын парламентын бүлэг нягт хамтран ажиллаж, хоёр улсын парламентын дарга болон Ерөнхий сайдын харилцан айлчлал, эдийн засгийн форумыг үр дүнтэй, амжилттай зохион байгуулах талаар ярилцлаа.
Уулзалтын үеэр УИХ-ын гишүүдийн туслахуудыг БНСУ-д сургалтад хамруулахаар тов гарсан болон хоёр улсын хүүхэд залуучууд, багш нарын солилцооны хөтөлбөрүүд хэрэгжихээр байгааг талууд хэлэлцлээ