logo
А.Ундраа: Намын мөрийн хөтөлбөрт тусгасан хууль, тогтоомжийг баталлаа

А.Ундраа: Намын мөрийн хөтөлбөрт тусгасан хууль, тогтоомжийг баталлаа

2017/02/10

УИХ-ын намрын чуулган дуусгавар болж байна. Хэдийгээр УИХ-ын даргын захирамж гараагүй ч маргааш хаах товтой байгаа юм. 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр бүрдсэн шинэ парламент хагас жил орчмын хугацаанд ажиллаж, ард түмний дунд хүлээлттэй байсан олон хууль, тогтоомжийг батлан, заримыг нь хэрэгжүүлж эхлээд байна.

Намрын чуулганы үр дүнгийн талаар УИХ-ын гишүүн А.Ундраа "Энэ чуулганаар хэд хэдэн чухал хуулийг баталж амжлаа. Тухайлбал, Ахмад настны тухай, Цалинтай ээж хөтөлбөр гээд хэд хэдэн МАН-ын, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан хууль, тогтоомжийг баталж чадлаа. Энэ маш чухал. Үүнээс харахад УИХ-ын намрын чуулганы үр дүн нийгмийн асуудал талдаа чухал үр дүнтэй байж чадсан гэж бодож байна. Гэхдээ эдийн засгийн хямралтай байгаа энэ үед бид орлого талдаа санаа зовох ёстой. Ер нь орлого, эдийн засгийг эрчимжүүлэх талаар хууль харьцангуй цөөн байна. Гэхдээ 1.5 тэрбумаас ихгүй орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болголоо. Хэдийгээр дөрвөн салбарыг хамруулсан ч энэ бол сайн эхлэл гэж бодож байна" хэмээн дүгнэсэн юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш