Риверсайд дүүргийн прокурорын газар Палм Спрингс хотын захирагчтай холбоотой эрүүгийн хэргийн талаар мэдээлэл өгөв. Холбооны мөрдөх товчоо 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Палм Спрингс хотын захирагч асан Стив Поугнет-ийн гэр болон албан тасалгаанд нэгжлэг хийж бичиг баримт, эд зүйл хураан авч эрүүгийн хэрэг нээсэн юм. Тус хотын нэлээд нэртэй үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч Жон Вессман нь хотын төвийн сэргээн засах барилгын ажлын төслийг гүйцэтгэж байсан юм.
Жон Весмантай хамт бизнес эрхлэгч Ричард Мини хотын барилгын ажилд ажилласан байна. Санхүүгийн баримтуудаас үзэхэд хотын захирагч Стив Поугнет 2013-2014 онд 200000 гаруй ам.доллар олсон нь нотлогдож байна. Тухайн үед хотын газрын хуваарилалтыг Поугнэт баталж байсан аж. Тэрээр газрыг зах зээлийн үнээс доогуур үнээр бизнес эрхлэгч Минид борлуулах, эсхүл хотын газрыг борлуулах дуудлага худалдаа зохион байгуулахгүй байх зэргээр албан тушаалаа урвуулан ашигласан байна.