logo
Д.Гантулга гишүүн Архангай аймагт ажиллалаа

Д.Гантулга гишүүн Архангай аймагт ажиллалаа

2017/03/14
УИХ-ын гишүүн Д.Гантулгын орон нутаг дахь аяны айлчлал үргэлжилж байна.  Тэрээр “Залуу малчдаа дэмжих аян”-ыг санаачлан хэрэгжүүлж УИХ-ын чуулган завсарласан энэ өдрүүдэд хөдөө орон нутагт ажиллаж байна. Монголын морин спорт, залуу уяачдын холбоо зохион байгуулж, Монгол Улсын Их Хурлын Тамгын Газар, Монголын сайтын холбоо, Удирдлагын академийн сонсогч, төгсөгчдийн холбоо, Нийгмийн Ардчилал Монголын Оюутны холбоо, Жи си ай Чайрмон клуб зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй уг аяны хоёр дахь хэсэг Архангай аймгаас өчигдөр эхэллээ. Аймгийн засаг дарга Ц.Мөнхнасан тэргүүтэй холбогдох албаныхантай ажлын уулзалт хийснээр ажлын айлчлал эхэлсэн бол аймгийн төрийн албан хаагчид болон ЕБС-ийн ахлах ангийн сурагчид мөн МУБИС-ийн Архангай аймаг дахь багшийн сургуулийн оюутан залууст тодорхой сэввүүдээр лекц уншиж, сургуулиудын үйл ажиллагаа, орчин нөхцөлтэй танилцаж, санал бодлоо солилцлоо.

   Төрийн албан хаагчдад уншсан лекцийн зорилго нь Монгол улсын төрийн албаны чадамж, залгамж халаа, тогтвортой байдлыг хангаж ажиллахад чиглэгдсэн бол сурагчдад мэргэжилээ зөв сонгоход, оюутан залууст мэргэжилдээ эзэн байх тухайд тус тус чиглэгдсэн юм.

   УИХ-ын гишүүн Д.Гантулга хүүхэд, хүүхдийн байгууллагуудтай нягт уялдаа холбоотой ажилладаг бөгөөд энэ үүднээс аймгийн Гэр бүл, Залуучуудын хөгжлийн газрын үйл ажиллагаатай танилцсан юм. Хүүхдийн оролцоог бүх шатанд дэмжсэн сайн санал санаачлагыг дэмжин ажиллах, дэлхий нийтийн хүүхдийн төлөө авч хэрэгжүүлж байгаа ажлуудыг Монголын хөрсөнд буулгаж, ажил хэрг бологох тухай санал зөвлөмж хэллээ. Мөн тэрээр Монголын морин спорт, залуу уяачдын холбооны тэргүүнээр ажилладаг. Энэ хүрээнд тус холбооны салбар зөвлөлийг Архангай аймагт байгуулж, даргаар нь залуу уяач С.Ганзоригийг томиллоо.

   “Залуу малчдаа дэмжих аян”-ы үндсэн зорилго нь залуу малчдаа дэмжихэд чиглэгдэж байгаа бөгөөд энэ үүднээсээ Архангай аймгийн Цахир сумын малчин Сэнгээгийн Гэрэлт-Одод тавин эм төлөг хандивлалаа. Энэхүү хандивийн санхүүжилтийг “Залуу малчдаа дэмжих аян”-ыг “Монгол минь” тоглолтоороо дэмжин хамтран ажиллаж буй Увертюра хамтлагийн тоглолтын орлогоос бүрдүүлж байгаа юм байна.

   УИХ-ын хамгийн залуу гишүүн хэмээн тодотгогддог Д.Гантулга гишүүний Архангай аймагт хийсэн ажлын хүрээн дэх таван төрлийн уулзалт ярилцлагад нийтдээ 900 гаруй иргэд оролцлоо. Ийнхүү Архангай аймагт хийсэн айлчлал үр дүнтэй өндөрлөсөн бол өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Гантулга Өвөрхангай аймагт ажиллах юм байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш