Америкийн алдарт бүжиг дэглээч, эргэлтэт дугуйн спортын сургагч багш Кэйт Томсон Монголын эргэлтэт дугуйн холбоо болон Сүлд спиннинг клубийн урилгаар Монголд айлчиллаа.
Түүнийг алдарт дуучин Арина Кардинагийн клипний бүжгүүдийг дэглэдэг бөгөөд “KTX” фитнесс клубийн үүсгэн байгуулагч билээ. Кэйт Томсон манай оронд айлчилах үеэрээ хоёр өдрийн сургалт зохион байгуулжээ. Сургалт Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй эргэлтэт дугуйн бүх клуб оролцсон бөгөөд Хөвсгөл, Дархан, Эрдэнэт, Өвөрхангай зэрэг аймгаас 15 клубийн тамирчид ирж оролцсон байна.
Дашрамд сонирхуулахад, ноён Кэйт Томсон өнгөрсөн оны зургадугаар сараас эхлэн АНУ-ын бүх хот, мужуудаар аялан сургалт явуулж байгаа бөгөөд эргэлтэт дугуйн спортын сургагч багш нар дэлхийн улс орнуудаар аялж, сургалт зохион байгуулах нь спортоо сурталчлах нэгэн хэлбэр аж.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.