logo
Зүүн Өмнөд Азийн 3000 гаруй хөрөнгө оруулагчид төслөө танилцуулах боломж нээгдлээ

Зүүн Өмнөд Азийн 3000 гаруй хөрөнгө оруулагчид төслөө танилцуулах боломж нээгдлээ

2017/03/31
Ирэх долдугаар сарын 4-5-ны өдрүүдэд Малайзын Куала Лампур хотноо Түншлэл-2017 буюу Монгол-Малайзын болон Зүүн Өмнөд Азийн хөрөнгө оруулалтын бизнес чуулган болох гэж байна. Тус чуулганд Зүүн Өмнөд Азийн 3000 гаруй хөрөнгө оруулагч цуглах аж. Монголын талаас “Монгол-Малайзын Хөгжлийн Нийгэмлэг” ТББ зохион байгуулагчаар оролцож байгаа бөгөөд манай улсаас 120 компанид төслөө танилцуулж хөрөнгө оруулалт татах боломж нээгдэж байна.
Эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаан хөрөнгө оруулалт татах нь бизнесмэнүүдийн хувьд тулгамдсан асуудал болоод байгаа билээ. Тэгвэл энэхүү бизнес форумд оролцогч байгууллагууд өөрийн салбарын үйл ажиллагаа болон хөрөнгө оруулалт шаардлагатай төслүүдээ Зүүн Өмнөд Азийн Малайз, Сингапур, Индонез, Тайланд, Бруней зэрэг таван оронд танилцуулан, хөрөнгө оруулалт татах, бизнесээ өргөжүүлэх өргөн боломж нээгдэж байгаагаараа онцлог.
Бас нэгэн таатай мэдээ нь, форумд оролцохыг хүсэгчид гуравдугаар сарын 31-ний дотор амжиж бүртгүүлбэл бүртгэлийн хураамжаас 15% хөнгөлөх урамшууллыг зохион байгуулагчдын зүгээс олгож байгаа аж.
Түүнчлэн таны төслийг хэрхэн танилцуулбал Зүүн Өмнөд Азийн хөрөнгө оруулагчдад илүү сайн хүрэх хийгээд төслийн ямар хэсгийг нь тодруулан сайжруулах тал дээр “Hillcrest” компанийн мэргэжилтнүүд зөвлөгөө өгөх юм байна.
Дашрамд дуулгахад, зохион байгуулагчид хамтарч ажиллаж буй хуулийн фермийнхээ тусламжтай тухайн компанид хуульзүйн дүгнэлтүүд гаргаж, Малайзын “Crest Global Resource” компани тухайн төсөлд эхний шатны үнэлгээ хийснээр тухайн төслийг оролцох боломжтой эсэхийг шийдэх аж.

Санаачлагч: Тайланд улсад суугаа элчин сайд Төмөрхуягийн Төгсбилгүүн Малайз дахь Монголын өргөмжит консул Рейнолдс Августин
Зохион байгуулагчид: Монгол-Малайзын хөгжлийн холбоо ТББ, Хиллкрест ХХК (Монгол) ба КРЕСТ Глобал Ресурсэс ХХК (Малайз)
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш