logo
Орхон суманд шар усны үер буужээ

Орхон суманд шар усны үер буужээ

2017/04/04

2017 оны 03 дугаар сарын 31-ны өдөр Орхон суманд 3 газраар шар усны үер буусан тухай Орхон сумын Засаг дарга Б.Алтансарнай Удирдах ажилтан, сум агентлагийн дарга нарт мэдээллээ.

Шар усны үер богино хугацаанд хүчтэй орж ирсний улмаас Дархан-Сэлэнгийн шулуун замаас Орхон сумын төв хүртэлх засмал замын 6.7 дахь км-т 145 метр газарт эвдрэл үүсчээ. Засмал зам өргөнөөрөө 1.6 м-ээс дээш, уртаараа 12.1 м хэсэгт ул шороо урсаж цөмрөлт үүссэн байна. Цагийн байдлыг тухай бүр нь аймгийн Онцгой байдлын газарт болон аймгийн удирдлагуудад мэдээлж мэргэлжил арга зүйн зөвлөгөө авч ажилласан гэв. Цаашид мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулах, хохирлын үнэлгээг мэргэжлийн байгууллагаар гаргуулахаар ажиллаж байгаа ажээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш