logo
Цэргийн төв эмнэлгийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

Цэргийн төв эмнэлгийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

2017/04/07

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн зарлигаар өнөөдөр Цэргийн төв эмнэлгийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Одонг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх А.Баттөр Цэргийн төв эмнэлгийн байлдааны туганд хүндэтгэлтэйгээр зүүн өгч, шагналыг ёслол төгөлдөр гардууллаа.

Цэргийн төв эмнэлгийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Цэргийн төв эмнэлгийн 96 жил, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан батлан хамгаалах салбарын бие бүрэлдэхүүний эрүүл мэндийг хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлж, улс орныхоо батлан хамгаалах хүчин чадлыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан тус байгууллагын үе үеийн ажилтан, албан хаагчдын хичээл зүтгэлийг өндөрөөр үнэлж Монгол Улсын Цэргийн төв эмнэлгийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасугай” гэжээ.  

Шагнал гардуулах ёслолд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Даваа, болон Цэргийн төв эмнэлгийн даргаар ажиллаж байсан үе үеийн удирдах бүрэлдэхүүн, ахмадууд, ангийн бие бүрэлдэхүүн, албаны бусад хүмүүс оролцлоо.


АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш