Хүүхэд залуучуудын гоо зүйн хөгжлийн "Эра" төвөөс зохион байгуулдаг "New Face" оны шилдэг дүр төрх шалгаруулах 15 дах удаагийн уралдаант наадам энэ сарын 15-нд Худалдаа Аж Үйлдвэрийн танхимд болно.
Уг уралдаант наадам телевиз, кино дэлгэц, загварын тайзнаа шинэ дүр төрхийг тодруулдагаараа онцлог юм. Жил бүрийн шинэ дүр төрхүүд сонгогдсон аж ахуйн нэгж, компани, продакшнуудын нүүр царай болохоос гадна дэлхийн агентлагуудтай хамтран ажилласаар ирсэн уламжлалтай. Энэ жилийн хувьд залуус "Хотын соёлд залуус бидний оролцоо" уриатайгаар оролцож байгаа юм. Оролцогчдын дунд хотын соёлын талаархи илтгэлийн уралдаан зарлаж, мэтгэлцээний хэлбэрээр санал солилцуулах, хувь хүний төлөвшил бие авч явах соёл зэрэг хичээлүүд орж байгаагаараа өмнөх жилүүдээс онцлог аж.
Мөн уралдаант наадамд оролцогсод сарын турш нэг баг болон бэлтгэл сургуулилт хийхийн зэрэгцээ биеэ авч явах соёл, тайз, дэлгэц, загварын хичээлүүдийг шилдэг загвар өмсөгчид, мэргэжлийн багш нараар заалган хичээллэж өнгөрүүлдэг.
Тус наадмын ялагчдаас дурьдвал "Дэлхийн Мисс" тэмцээний монгол дах үндэсний ялагч Э.Сэлэнгэ, Б.Батцэцэг нар юм.