VIII Бага хурал амжилттай үргэлжилж байна. Үдээс өмнөх хуралдаанаар 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ын дарга М.Энхболдыг дэвшүүлэхээр санал нэгтэй баталсан бол одоо бусад асуудлаа хэлэлцэж, гишүүд саналаа хэлж байгаа аж. Түүнчлэн МАН-ын Бага хурлын гишүүд энэ удаагийн нэр дэвшүүлэх үйл ажиллагаа дотоод ардчилалтай, бүх гишүүдийн оролцоог хангасан, хайрцаглагдсан зүйлгүй байгаагаараа онцлог болж байгааг дурдаж байлаа.