Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, МҮОНР-ийн захирал, их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч, яруу найрагч Бидэрийн Баярсайханы “Нацагдоржийн хишиг” уран бүтээлийн цэнгүүнээ энэ сарын 5-нд хийх гэж байна.
Тусгаар тогтнолын ордонд болох тус тоглолтод урилгаар “Болор цом”-ын эзэн Төрийн шагналт, яруу найрагч Ц.Бавуудорж, яруу найрагч А.Эрдэнэ-Очир, Б.Ичинхорлоо, Б.Мягмаржав, Ц.Эрдэнэбаатар нар оролцож, шүлгээ унших гэнэ.
Тэрбээр өмнө нь “Залуу насны гэрэлт шувуу”, “Тэнгэрийн санаа”, “Арван сарын үдэш” зэрэг тоглолтоо үзэгч олондоо хүргэж байсан билээ.