Монголын улстөрийн өнгийг тодорхойлж буй хоёр нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ ерөнхийд нь тодруулчихлаа.
Монголын улстөрийн ууган хүчний хувьд эх орны эрх ашгийн үүднээс энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд хандаж байгаа бол Ардчилсан намын хувьд хувийн эрх ашгийн үүднээс Ерөнхийлөгчийн сонгуульд хандаж байгаа нь ажиглагдана. МАН-ын VIII Бага хурал хамгийн боломжит хоёр хүнээ нэр дэвшүүлж намын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсон. Улмаар нэр дэвшигчээ тодруулсны дараа нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр дээрээ тайван, тогтож ярьсан нь өнөөдрийн бужигнаантай улстөрд ах намын жудга, зангараг зааж чадлаа.
Харин нөгөө талд нэг нь нэгийгээ яаж унагах вэ, яаж дээш нь гаргахгүй байх вэ гэсэн нөгөө л явуургүй зодоон болж өнгөрсөн. Нэр дэвшигчээ арай чүү гэж тодруулсан АН-ынхан мөрийн хөтөлбөр байтугайгаа ярилцах сөхөө байсангүй. Монгол Улсын төрийн тэргүүний сонгуульд ялалт байгуулчихвал хамгийн түрүүнд АТГ-ын хар дарсанд орсон нөхдүүдээ хэрхэн гаргаж авах талаар ярьсан гэх шум тараад эхэллээ. Тэдгээр нэрсийн тодор Н.Алтанхуягийн нэр багтаагүй гэсэн яриа ч чих дэлсэх болов.
Угтаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сэнтий бол хэн нэгэн хүний хариуцлагаас мултрах гэж очдог суудал биш. Хийсэн хэргээ нуун дарагдуулах гэж энэ суудалд зүтгэж байгаа АН-ынханд Монгол Улс, ард түмнээ үнэндээ л сонин биш. Ямар ч аргаар хамаагүй эрх мэдэлд хүрч өнгөрсөн хэдэн жил тарьсан хар балгаа баллуурдах нь чухал. Ер нь л МАН юу хийх вэ, яаж ажиллах вэ гэж ярилцсан бол АН-ынхан нэгнийгээ яаж харлуулах вэ, яаж унагах вэ, яаж эрх мэдэлд хүрэх вэ гэж л хэрэлдсэн. Энэ зураглал бол нэг их шинэ, содон зураглал биш. Сонгууль болгоны өмнө болдог л зураглал. Нөгөө л нэг МАН-ын жудаг, АН-ын зодоон юм даа.