logo
Грек улсын батлан хамгаалын сайд асан Цохадзопулос шоронгоос гарчээ

Грек улсын батлан хамгаалын сайд асан Цохадзопулос шоронгоос гарчээ

2017/05/12

Өнгөрсөн пүрэв гарагт Грек улсын Батлан хамгаалахын сайд асан Цохадзопулос шүүхээс түүнд оноосон 20 жилийн хорих ялын 5 жилийг нь эдлээд гарсан байна.  Одоо 77 настай Цохадзопулос шоронгоос гарсныхаа дараа өөрийгөө гэм буруугүй байсан гэдгээ мэдэгдээд Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан хоёр хүнийг буруутгажээ. 

Давж заалдах шатны шүүх Цохадзопулос-ын 2013 онд гаргасан хүсэлтийг 2017 оны 4-р сарын 5-нд хянан үзэж, татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргээр шийтгэгдсэн түүний эрүүл мэндийн нөхцөл байдал дордсонтой нь холбогдуулан чөлөөлсөн байна. 

Цохадзопулос-т холбогдох хэргийн талаар товчхон танилцуулахад тэрээр 1997-2001 онд тус улсын батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа бусдын хамт ОХУ-аас Агаарын довтолгооноос хамгаалах пуужин ТОР-М1, ХБНГУ-аас шумбагч завь худалдан авах гэрээ байгуулж, хахууль авч байсан юм байна. Ийм төрлийн гэрээ байгуулснаар тэд хамгийн багадаа 55 сая евро-той тэнцэх хэмжээний хахууль авсан байж болзошгүй талаар шүүх хуралдааны үеэр яригдаж байжээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш