logo
Хүн худалдаалах хэргээр 15 хүн ял шийтгүүлжээ

Хүн худалдаалах хэргээр 15 хүн ял шийтгүүлжээ

2017/05/25

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэлэлцэн баталлаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн Үндсэн чиглэлд тусган, шаардагдах хөрөнгийг улсын болон орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын зээл, тусламжаас санхүүжүүлэх юм.

Манай иргэдийн гадаадад ажиллаж, сурах, амьдралаа дээшлүүлэх хүсэл, шаардлага, хэрэгцээг гэмт этгээдүүд ашиглан жуулчлах, виз гаргаж өгөх, ажилд оруулах, гадаадын иргэдтэй гэр бүл болоход нь туслах нэрийн дор ялангуяа эмэгтэйчүүдийг худалдаж, ашиг олох гэсэн оролдлого өсөх хандлагатай байна.

Сүүлийн зургаан жилийн статистик мэдээнээс үзвэл хүн худалдаалах 54 гэмт хэрэг, биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулах 122 гэмт хэргийг шалгажээ. Эдгээрээс хүн худалдаалах найман хэрэгт 15 хүн, биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулсан 36 хэргээр 54 хүн ял шийтгүүлсэн байна.

 Иргэд хууль эрх зүйн мэдлэг дутмаг байгаагаас үндэстэн дамнасан, зохион байгуулалттай үйлддэг хар тамхи, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болдог. Иймээс Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалж нийгэмшүүлэх зорилгоор дээрх хөтөлбөрийг баталлаа.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш