Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өнөөдөр буюу 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 07.00-22.00 цагийн хооронд явагдана. Улсын хэмжээнд 2 сая 23 мянга 22 сонгогч санал өгөх учиртай. Үүнээс аймгуудад нийт 1 сая 86 мянга 371 сонгогч, нийслэлд 936 мянга 651 сонгогч бүртгэлтэй байна. Улсын хэмжээнд санал авах 1983 хэсгийн байр ажиллана.
Сонгогчид санал өгөхөөр ирэхдээ иргэний үнэмлэхээ заавал авч ирнэ. Тухайн иргэн санал өгснийг баталгаажуулж, хуруун дээр нь тусгай зориулалтын бэхэн тэмдэглэгээ хийх юм.
Та бүхэнд аймаг, нийслэлд бүртгэгдээд байгаа сонгогчдын тоог Сонгуулийн Ерөнхий хорооноос гаргасан өнөөдрийн байдлаарх дүн мэдээгээр хүргэж байна.