Засгийн газрын ээлжит хуралдаан 2017.06.28-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь санал хураалтад шаардагдах 7.2 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайдад даалгалаа.